Мөрөн сумын мянга гаруй өрх ямар нэгэн харъяалалгүй байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:54:21

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж өнөөдрийн байдлаар 1019 өрх ямар нэгэн харъяалалгүй байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд Мөрөн сумын 9 болон 10-р хороонд шилжин ирэгсэд ихээхэн төвлөрсөний улмаас айл өрхүүдийг хувааж 2 хороог шинээр байгуулах шийдвэр өнгөрсөн онд гарсан ч ажил хэрэг болоогүйн улмаас зарим өрх харъяалагдах хороогүй байна. Өрхүүд ямар нэгэн харъяалалгүй байна гэдэг өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэх, төр засгийн үйлчилгээ авах зэрэг нь хүндрэлтэй ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд