АНУ-ын эдийн засаг өнгөрсөн улиралд өсөлттэй гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-28 16:01:50

ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд сэргэж, энэ онд анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарсан талаар тус улсын Засгийн газар пүрэв гарагт мэдээлжээ.


Удахгүй болох тус улсын завсрын сонгуулийн өмнө дээрх үзүүлэлт нь Ерөнхийлөгч Ж.Байдены хувьд сайн мэдээ байх нь дамжиггүй.


АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсын ДНБ гуравдугаар улиралд 2.6 хувиар өссөн бөгөөд гадаад худалдаа сайн байсан нь нөлөөлсөн байна.


Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогыг эрчимтэй чангаруулсны нөлөөгөөр энэ оны эхний хоёр улиралд тус улсын ДНБ хасах үзүүлэлттэй гарсан. Улмаар эдийн засаг уналттай байна гэсэн болгоомжлолыг төрүүлээд байсан юм.   

Холбоотой мэдээ