Н.Энхлэн Португал улсад хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-27 10:15:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Португал улсын Лиссабон хотноо болсон гимнастикийн “Lisbon International Tournament 2022” өсвөр үеийнхний олон улсын тэмцээнээс Нүрзэдийн Энхлэн 10 насны ангилалд чөлөөт хөдөлгөөн, булавтай дасгалаар өрсөлдөж 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ.

 

Монголын гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн “Халиун” клубийн баг тамирчид европын цуврал тэмцээнд оролцож байна. Баг тамирчдын эхний тэмцээн Португал улсын Лиссабон хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-23-нд амжилттай зохион байгуулжээ. 

 

Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулбал, Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиун, багийн менежер Т.Мөнхтуяа, орчуулагч Н.Н.Софронова, тамирчнаар У.Айыына, Н.Энхлэн П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нар оролцож байгаа юм.


 

Мөн тамирчин Ундрахын Айыына Олон улсын гимнастикийн холбоо /FIG/-ны өсвөр насны ангилалд амжилттай оролцож булавтай дасгалд шигшээ тэмцээнд 6 дугаар байрт шалгарсан байна.  амжилтыг үзүүллээ.

 

Монголын гимнастикийн баг тамирчид үргэлжлүүлэн Словени улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.








Холбоотой мэдээ