Жюү-жицү бөхийн тамирчид Абу Дабид ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-26 16:36:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү-жицү бөхийн ДАШТ болон “Аbu Dhabi World Tour” гэсэн 2 том тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулна.

 

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулан өгөх ёслол өнөөдөр /2022.10.26/ Олимпик хауст боллоо.

 

Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох эдгээр тэмцээнд Монголоос тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 134 хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ.

 

Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ: “Монголын жюү-жицүгийн холбоо 15 жилийн ойн жилдээ ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид нийлсэн 100 гаруй тамирчин оролцоно. Бидний оролцох хоёр тэмцээн 10дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 17-ны хооронд болох юм. Бид өмнө нь 2018 онд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ДАШТ-д орж байсан. Энэ удаа цар тахлын дараа илүү том багтай оролцохоор болоод байна. Холбооноос баг тамирчдаа жигд хувцас хэрэглэлээр хангах талаар онцгой анхаардаг. Энэ санаачилгыг эцэг эхчүүд, байгууллага, клубүүд маш сайн дэмжин ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ