ХӨВСГӨЛ: Эрсдэлтэй нөхцөлд усан замаар зорчиж хүүхдийн амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-26 15:41:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч А.Золжаргалаар ахлуулсан баг эрсдэлтэй нөхцөлд усан замаар зорчин Ханх суманд шуурхай очиж, нэг хүүхдийн амийг аварсан байна.


Хүйтний улирал эхэлсэн үед давлагаа хөмрөх, техник царцах зэрэг олон эрсдэл үүсдэг учраас усан замын тээвэр 8 дугаар сарын сүүлээр зогсдог. Ханх сум руу  автомашинаар Сантын даваагаар явахад 10 цаг гаруй зорчдог бөгөөд дуудлага өгсөн хүүхдийн бие шоктой, уушгины хатгалгаатай хүндэрсэн байсан тул шуурхай баг цаг хожихын тулд усан замаар задгай завиар зорчин очсон байна.


Урин дулааны цагт завиар Хатгалаас Ханх хүрэхэд 2 цаг гаруй явдаг бол цаг агаар хүйтэрсэн намрын давлагаатай замаар тусламжийн баг 4 цаг зорчин очиж, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.

  

 

Холбоотой мэдээ