Истанбул хотноо болох ДОАШТ-д өрсөлдөхөөр 3х3 сагсанбөмбөгчид хилийн чанадыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо 10 дугаар сарын 27-29-нд болох 3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/-д оролцохоор Монголын баг тамирчид өнөөдөр Европ тивийг зорилоо.
Монголын оюутны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид МОСХ-ны
хамт олон, Роял Их сургууль, Мон-Алтиус Их сургууль болон өөрийн холбоондоо энэхүү
тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж байгаад талархаж, амжилт гаргахын бүх бололцоо,
ур чадвараа дайчлан өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ.
Тус 3х3 сагсанбөмбөгийн ДОАШТ-д Монголын оюутны эрэгтэй баг
3 удаа оролцож 1 алт, 1 мөнгө, 1 удаа 4 дүгээр байрт шалгарч байсан юм.