Иранд жагсаалын үеэр гадаадын 14 иргэнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-21 15:42:42

ТЕХРАН. /Fars/. Ираны эрх баригчид сүүлийн долоо хоногт болсон жагсаалын үеэр гадаадын 14 иргэнийг баривчилсан гэж  “Fars” агентлаг пүрэв гарагт мэдээлэв.


Мөрдөн байцаалтын явцад АНУ, ОХУ, Австри, Франц, Их Британи, Афганистан зэрэг 14 гадаадын иргэнийг баривчилсан бөгөөд эдгээрээс Афганистаны иргэд хамгийн олон байна.


Гадаадын иргэдийг жагсаалд оролцсон гэх үндэслэлээр баривчилсан гэв. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 30-ний өдөр тус улсын Тагнуулын байгууллагаас саатуулсан гадаадын есөн иргэн уг 14 иргэдийн дунд байгаа эсэх дээр тайлбар өгөөгүй гэж “Fars" агентлаг мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ