Колумбийн кокаины үйлдвэрлэл өнгөрсөн онд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-21 11:57:20

ВЕНА. /Al Jazeera/. Колумбид кокаины үндсэн түүхий эд болох кока ургамлын тариалалт өнгөрсөн онд сүүлийн хорин жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж НҮБ-аас гаргадаг тайланд дурджээ.


НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас /UNODC/ пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, Колумбид кока ургамлын тариалангийн талбайн хэмжээ 2021 онд 204 мянган га болж, 2020 онтой харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн гэв.


Мөн өнгөрсөн онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд буюу 1400 тоннд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 14 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ