БТСУХ-ныхон Налайх дүүрэгт мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-10-21 09:11:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид өчигдөр Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд мод тарьж, өмнө нь тарьсан модоо услаж өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

 

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ.

 

Ийнхүү энэ хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан тэргүүлэн оролцож бүх нийтийг мод тарих үйлсэд уриалах, салбарын нэр бүхий төгөл бий болгон улс орноо ойжуулах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Холбоотой мэдээ