Аврагч усчны дадлага сургуулилт Хөвсгөл нуурт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч усчин нарын усны дадлага сургууль Хөвсгөл нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр аврагчид Хөвсгөл нуурт гүний шумбалт хийж, аврах үйл ажиллагааг онол практик хослуулан хийсэн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалын дагуу Эрэн хайх, аврах салбарын дарга онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэн “Хөвсгөл нууранд” хийх дунд шатны аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийг хээрийн нөхцөлд 4 хоног амжилттай зохион байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих гадна дотны жуулчид ихээхэн нэмэгдэж анхаарал болгоомжгүйн улмаас бага насны хүүхэд болон иргэд нуурт унах тохиолдол өмнөх онуудад удаа дараа гарч Онцгой байдлын газрын аврагчид түргэн шуурхай ажиллан амь насыг нь аварч байсан гэнэ. Иймээс жил бүр алба хаагчдын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургуулилтыг хийдэг ажээ.
Б.Гантуяа