СЭЛЭНГЭ: Тоон гарын үсгийн бүртгэл хийх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-07 13:20:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тоон гарын үсгийн тухай хуулийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сурталчилж, албан байгууллагуудад тоон гарын үсгийн бүртгэл хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сайхан суманд энэ сарын 5-7-ны өдрүүдэд ажиллаж, тоон гарын үсгийн бүртгэл хийх ажлыг зохион байгуулжээ.

 

Тус байгууллагынхан Хөтөл хот болон Номгон тосгонд 2 өдөр ажиллахдаа нийт 294 ажилтан, албан хаагчийг “цахим үндэстэн-цахим гарын үсэг" бүртгэлд хамруулжээ.

Холбоотой мэдээ