ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдын санаачилгаар ойн зурвас байгуулах ажил эхэллээ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-06 18:32:12

Дархан-Уул: /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын албан хаагчдын санаачилгаар Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дагуу ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ.


Төрийн байгууллагын албан хаагчид өөрсдөө уг ажлын төсвийг бүрдүүлж ойн мэргэжлийн ангитай гэрээ байгуулсны дагуу "Алд дэлгэм” ХХК уг ажлыг гүйцэтгэж байна. Тус компани 2022 оны намрын тарилтаар нарс 1164 ширхэг, голт бор, шар хуайс, монос, гүйлс зэрэг навчит төрлийн мод 873 ширхэг, нийт 2037 модыг 4.6 га талбайд хийж гүйцэтгэнэ.


Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн мал бүхий иргэдийн бог мал ойн зурвас байгуулж буй талбайд орж ирж байгаа тул дээрх талбайд мал бэлчээхгүй байхыг малчид болон багийн удирдлагад мэдэгджээ. 

Холбоотой мэдээ