СЭЛЭНГЭ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-06 12:00:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн Баянцогт гэх газарт ачааны автомашин адуу дайрч жолооч нь хавчуулагдсан тухай дуудлага ОБГ-т энэ сарын 5-ны өдрийн 19.19 цагт иржээ.

 

Дээрх дуудлагын дагуу тус газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна. Тэднийг очиход  “Портер” маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Х нь зам хөндлөн гарч байсан хоёр адууг дайрч, автомашины бүхээгт баруун хөл нь хавчуулагдсан байжээ.

 

Алба хаагчид шуурхай ажиллаж иргэн Х-г автомашинаас эсэн мэнд гарган авч, тус сумын эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ