“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-16 16:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд бямба гарагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Сэлбэ голын эргийн дагуу газруудыг цэвэрлэх гэж байна.


Энэхүү үйл ажиллагааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар санаачилж, БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Франц улсын ЭСЯ, олон улсын “Каритас Чех Репаблик” байгууллага, Төвшин сайхан мөнх, Өнгө нэм”, тогтвортой хөгжлийн "Амгалан дэлхий” зэрэг ТББ хамтран оролцох нь. 


Мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Туул голын сав газрын захиргаа, 3R4UB төсөл, Голомт банк, ROC кофе шоп, Шкаф, Хурын шим ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх Эко гивт” компани, Монголын хог хаягдлын менежментийн цогц нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн 29 дугаар хороо хамтран ажиллах юм.


Үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайгаас өглөө эхэлж, Зуун айлын гүүрээс Дамбадаржаа, Дарь эхийн рашаан хүртэл Сэлбэ голын эрэг дагуу өртөөчлөн цэвэрлэгээ хийж дахивар хог түүн цуглуулах юм. Мөн дахивар нөөцийг ангилан ялгаж, иргэдийн гэртээ болон ажил дээрээ ангилж хураасан дахивар нөөцийг хүлээг авч дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгөх, хуучин хувцас хэрэглэлээ солилцох, хандивлах зэргээр өнгөрөөх аж


Холбоотой мэдээ