ДОРНОГОВЬ: Энэ жил 579 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 119 өрх, 23 аж ахуй нэгж 136 га талбайд энэ жил тариалалт хийж, 579 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.
Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс харахад 2020 онд 10.6 га-гаас 350 тонн
ургац хурааж байсан бол 2021 онд 110.8 га-гаас 459 тонн ургац хураан
авчээ.
Мөн 2020 онд 9903 м2 хүлэмжийн талбайтай байсан бол 2021 онд 9941, 2022 онд 10520 м2 болж нэмэгджээ.
Дорноговийн
иргэд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхол их болжээ.