ДОРНОГОВЬ: Цэвэрлэх байгууламжийн чиглэлээр сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизуока мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, албан хаагчид болон хэрэглээний бохир ус цэвэрлэх байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөллүүд энэ сарын 25-нд Дорноговь аймагт зочиллоо.
Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, Боловсрол, Шинжлэх ухааны газар, АШУИС-ын салбар сургууль болон “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн удирдлагууд хүлээн авч, ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан юм.
Аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сараас хэрэгжиж буй “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг ажиллуулах боловсон хүчнийг чадавхжуулах, бохир ус байгаль орчинд хэрхэн нөлөөлөх тухай иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм.
Энэхүү цэвэрлэх
байгууламж нь нийт 12 барилга байгууламжтай хоногт 3000 м3 ахуйн бохир ус
цэвэршүүлэх хүчин чадалтай.