ХӨВСГӨЛ: Мөрөн хотод Барут Марк хотын нэрэмжит гудамж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-08-31 17:07:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын нэрэмжит гудамж байгуулсан байна.   



 

ХБНГУ-ын Барут Марк хот Мөрөн хоттой хамтын ажиллагааг өрнүүлснээс хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд олон ажил хийж, төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг нь Мөрөн хотод нээгдсэн Барут Марк хотын гудамж юм.  2018 онд Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамж нээгдэж байсан бол 10 жилийн ойн баяраар Барут Марк хотын гудамжийг Мөрөн хотод байгууллаа.


Хамтын ажиллагааны 10 жилийн хугацаанд  Мөрөн суманд 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, цаашид Мөрөн сумын тулгамдсан асуудал болох хог хаягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

 

 

 

Холбоотой мэдээ