ӨВӨРХАНГАЙ: Улсын уралдаанд гутгаар байр эзэлсэн тамирчдад баяр хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-08-30 15:50:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цэрэг-спортын "Дөл-2022" улсын уралдаанд гутгаар байр эзэлсэн "Ав хайрхан" тасгийн сурагчдад аймгийн БШУГ-аас талархал илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл - 2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан 29 тасгийн 300 гаруй сурагч оролцсоноос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч А.Ганбаяр ахлагчтай  “Ав Хайрхан тасаг”-ийн тамирчид гуравдугаар байрын амжилтыг үзүүлжээ.


Аймгийн БШУГ-ын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Э.Батаа сурагчдад баяр хүргэж, “Шилдэг сурагч” алтан медалиар, Удирдагч багш, Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн биеийн тамирын багш Ч.Гавааг БШУГ-ын Тэргүүний багш цол тэмдгээр, шагналаа. 

Холбоотой мэдээ