Олимпын аваргыг гурван өрөө байр болон Мерседес Бензээр шагнав
ДЭЛХИЙН МЭДЭЭМАГАС./TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Ингушет улсын төрийн тэргүүн Юнус-Бек Евкуровын гаргасан шийдвэрээр "Рио-2016" Олимпын тоглолтод алтан медаль хүртсэн жүдоч Хасан Халмурзаев болон түүний дасгалжуулагч Юнус Оздоев нарт тансаг зэрэглэлийн орон сууцанд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ.
22 настай Халмурзаев -81 кг-ийн жингийн шувтаргын барилдаанд АНУ-ын жүдоч Трэвис Стивенсийг ялснаар Олимпын аварга цол хүртсэн юм. Тэрбээр Ингушетэд ирснийхээ дараа гурван өрөө байрнаас Мерседес-Бенз жийп машины түлхүүр гардан авах бол түүний дасгалжуулагчийг “Тоёота Седан” маркийн автомашинаар шагнасан байна.
Өнөөдөр буюу 15-ны өдөр Ингушетийн нийслэл Магас хотын төв талбайд Олимпын баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол болох ажээ. Уг ёслолд Ингушетийн төрийн тэргүүн Юнус-Бек Евкуров болон олон нийтийн болон залуучуудын байгууллагын төлөөлөгчид, нэр цуутай ахмад тамирчид оролцоно.
Хасан Халмурзаев 1993 оны 10 дугаар сарын 9-нд Назрань хотод төржээ. Тэрбээр Олимпод аваргалахаасаа өмнө 2016 оны Европын аварга, 2010 оны Европын залуучуудын аварга болж байснаас гадна 2015 оны оюутны Универсиадад түрүүлж байжээ.
Д.Нямтулга