"Морьт Пүрэв" хэмээх начны нэрэмжит барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 13:50:54

Монгол бөхийн өргөөнд энэ намрын сонирхолтой барилдаанууд хуваарийн дагуу үргэлжилсээр байна.Ирэх долоо хоногт "Морьт Пүрэв" хэмээх начны нэрэмжит барилдаан болно.

Говь нутгаар зогсохгүй монгол орны хангай, алтайн хаана ч дуурсагдах алдрыг олсон Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, ард олныхоо дунд “Морьт” хэмээн алдаршсан Монгол Улсын өсөх идэр начин О.Пүрэвийн нэрэмжит барилдаан энэ сарын 11-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох товоо зарлаад байна. Энэхүү барилдаанд аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглох юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд