“2022 Global Friends Night” арга хэмжээнд Элчин сайд Э.Сарантогос оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-24 15:30:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын Их сургуулийн Хотын Шинжлэх Ухааны Олон Улсын сургууль (International School of Urban Sciences) 6 дахь удаагаа “2022 Global Friends Night” арга хэмжээг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав.


Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нарын нийт 17 улс орны Элчин сайд нар оролцож, БНСУ-ын нэр хүнд бүхий Их сургуулийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.


Элчин сайд Э.Сарантогос тус сургуульд БНСУ-ын Газар, дэд  бүтэц, тээврийн яам, Байгаль орчны яам, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын тэтгэлгээр магистрын хөтөлбөрт хамрагдан Монгол Улсаас ирж суралцаж буй долоон төрийн албан хаагчтай уулзаж, сурлагын өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ