ГОВЬ-АЛТАЙ: Алтайн залуус-2022" арга хэмжээнд 700 гаруй залуус оролцов

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-16 13:01:06

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Алтайн залуус-2022" уулзалт, арга хэмжээнд  залуус эв эе, идэвх санаачлагатай оролцлоо.

"Алтайн залуус-2022" уулзалт, арга хэмжээг хөтөлбөрийн дагуу гурван өдрийн турш амжилттай зохион байгуулав. Арга хэмжээнд 18 сум, 2 тосгоноос нийт 700 гаруй залуус оролцож, шинэ найз нөхөдтэй болж, олон чухал сургалт, мэдээллүүдээр мэдлэг оюунаа тэлэхийн зэрэгцээ, зохиогдсон тэмцээн уралдаануудад идэвхи санаачлагатай оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Залуус арга хэмжээнд оролцохдоо архи, дарснаас ангид байж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн, хогоо зориулалтын саванд хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, аливаа арга арга хэмжээнд идэвхи санаачлага эв нэгдэлтэй хамрагдлаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ