ДАРХАН-УУЛ: 1 тэрбум гаруй төгрөгийн засварын ажил хийгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж өгөх талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2021 оны 12 сард мэдэгдсэн. Тэгвэл уг ажил биеллээ олж байна.
1977 онд ашиглалтад орсоноос хойш өнөөдрийг хүртэл бүрэн
засварт ороогүй, урсгал засварын ажил хүүхдийн тасгийн барилгад хийгдэж байжээ.
Эх, хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ая тухтай
орчинд эмчилгээ сувилгаа хийх зорилгоор бүрэн засварын ажлыг эхлүүлж байна. 1 тэрбум гаруй төгрөгөөр дотор засал, дулаан алдагдлыг зогсоох, инженерийн
шугам, сүлжээг засварлана. Түүнчлэн засварын ажлын хүрээнд хүүхдийн тасгийн
тоног төхөөрөмж, тавилга, хэвтэн эмчлүүлэгчдийн ор болон бусад зүйлийг иж бүрэн
шинэчлэнэ гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.
Засварын
ажил эхлэхтэй холбогдуулан бэлтгэл байдлыг хангах үүднээс энэ сарын дөрөвний
өдрөөс эхлэн хүүхдийн тасгийг түр нүүлгэсэн. Ингэсэнээр уг тасгийн үйл
ажиллагааг Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт байрлаж эмнэлгийн тусламж,
үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдийн
амбулаторын үзлэг /Поликлиник 1/ тасгийн №26 тоот өрөөнд, хүүхдийн хүлээн авах / Хүлээн авах, яаралтай тусламж/-н тасгийн зүүн
жигүүрт тус тус байрлаж байна.