Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэл Нурсултан хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр ялж тивийн аварга боллоо.
Тус тэмцээний эхний өдөр
Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас Ё.Басхүүгээс гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д
Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн
60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57
кг-д М.Ичинхорлоо
/ V байр/, Л.Энхрийлэн / VII байр/
нар хүчээ сорьсон юм.
Өнөөдрийн байдлаар Японы
жүдочид 3 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж байгаа бол Узбекистан, Монголын
шигшээ багууд 1 алт, 2 хүрэл медальтай удаалж байна.