Өнөөдөр 21 аймгийн шилдэг 4 багийн тулаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-02 08:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулж байна.


Тус тэмцээний дээд шатанд 8 аймгийн шигшээ баг 2 хэсэг болон өрсөлдөж өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд хийлээ. Шигшээ тоглолтын өмнөх хагас шигшээд А хэсгээс Дорнод болон Орхон аймгууд 7 оноотой шалгарч, B хэсгээс Дархан-Уул 9 оноотой, Увс аймаг 4 оноотойгоор тус тус шалгарлаа.






Хагас шигшээ тоглолт өнөөдөр /08.02/ орон нутгийн цагаар 15.00 болон 17.30-аас Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд явагдана.


Дээд шатны аварга баг 8 дугаар сарын 06-ны өдөр буюу тэмцээний сүүлийн өдөр Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн шигшээ багтай "Үндэсний Цом"-ын төлөө цорын ганц тоглолтоор цомын эзэн тодрох юм.



Холбоотой мэдээ