СҮХБААТАР: Төв талбайгаа иж бүрнээр нь засаж, тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-07 19:05:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сум төв буюу их жанжин Д.Сүхбаатарын талбайгаа иж бүрнээр нь засварлан, тохижуулж байна. Орчин үеийн шийдэл, тохижилтоор хийж буй уг ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 293 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.


Нийт хоёр га газарт засвар, тохижилт хийж байгаа аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Сүүдрэвч, усан оргилуур, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд бүгдийг багтаасан энэхүү бичил амралт зугаалгын хүрээлэнг 7 дугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэ бол иргэдийн ажиллаж, амьдрах орчны чанарыг сайжруулах зорилтын хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг гэдгийг орон нутгийн удирдлагууд тодотгож байв. Хүүхэд багачууд төдийгүй залуучууд, ахмад настнууд гээд бүхий л насныхан чөлөөт цагаа өнгөрүүлэх, мөн оройн цагаар ирж тухлах боломжтой учир энэхүү талбайн тохижилтын ажилд орон нутгийн иргэд ам сайтай байна.

Сүхбаатар сум бол их жанжин Д.Сүхбаатарын төрөлх нутаг билээ. 

Холбоотой мэдээ