Засгийн газрын ээлжит хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-10 10:52:39

Засгийн газрын ээлжит 40 дүгээр хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын гурав дахь хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хараахан батлаагүй байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг томилж хэлэлцэж, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог баталсан. 

Харин өнөөдөр Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд нарыг томилох магадлалтай юм. Учир нь дээрх гурван албан тушаалд нэр дэвшигчдийг АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж дүгнэсэн учир нэрсийг нь буцаан татсан. 

Дашрамд дурдахад Мэргэжлийн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байхаар тогтсон юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ