ЗӨВЛӨГӨӨ: Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bolor@montsame.mn
2022-06-29 11:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их халуун болж байгаа тул наршилтаас хэрхэн сэргийлэх талаар доорх зөвлөмжийг хүргэж байна.

 

Наршилтад бүх насны хүмүүс өртөж болох хэдий ч бага насны хүүхэд, зүрх судас, артерийн даралт өндөртэй хүмүүс илүү эрсдэлтэй.

Илрэх шинж тэмдэг:

-Нууц үе 30 минутаас 18 цаг;

-Дотор бачуурч, бие нозоорох;

-Дотор муухайрах, бөөлжих, суулгах;

-Бага зэрэг халуурах;

-Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;

-Нүд харанхуйлж, толгой эргэх.

 

Авах арга хэмжээ:

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;

-Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;

-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;

-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;

-Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;

Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Наршилтаас сэргийлэх:

-Наранд аль болох бага явах

-Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх

-Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.

 

Холбоотой мэдээ