Шанхайд зоогийн газруудад тавьж буй хязгаарлалтыг сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-27 15:22:31

ШАНХАЙ. /VOA/. БНХАУ-ын Шанхай хотод зургаадугаар сарын 29-нөөс эхлэн “COVID-19” халдварын эрсдэл бага, мөн өмнөх долоо хоногт дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй бүсүүдийн зоогийн газруудад сууж үйлчлүүлэхийг зөвшөөрөхөөр болжээ.


Хятадын эдийн засгийн төв гэгддэг тус хотод хоёр сарын турш тогтооосон хөл хориог зургаадугаар сарын 1-нээс цуцалсан ч олон зоогийн газар гуравдугаар сарын дунд үеэс хойш үйлчлүүлэгчдэдээ сууж үйлчлүүлэхийг санал болгох боломжгүй хэвээр байсан юм.


Шанхайд зургаадугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “COVID-19”-ийн дотоодод халдварласан, шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ