АРХАНГАЙ: Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 96.7 хувь нь коронавирусний халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-24 11:46:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нийт 96 мянга гаруй хүн амтай. 2022 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 467 нь буюу 4476 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Дурдвал, Өлзийт суманд 612, Тариатад 653, Эрдэнэбулган суманд 1040 халдварт өвчин гарсан нь сум, аймгийн дунджаас дээгүүрт оржээ. Харин бусад сум аймгийн дунджаас доогуур байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 96.7 хувь нь коронавируст халдварт өвчнөөр, 1.9 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 1.4 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3 дахин өссөн нь ковид-19 цар тахлаас шалтгаалжээ. 

Аймгийн Статистикийн хэлтсээс халдварт өвчний өвчлөлийн 1000 хүнд ногдох түвшинг тооцохдоо тухайн тайлант хугацаанд амбулаторийн үзлэгээр шинээр бүртгэгдсэн нийт халдварт өвчний тохиолдлын тоог тухайн хугацааны хүн амын тоонд харьцуулдаг байна.

Холбоотой мэдээ