СҮХБААТАР: Мориноос унан газар дээрээ амиа алджээ

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-24 09:41:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын харьяат, бага насны эрэгтэй хүүхэд мориноос унан амиа алджээ. Тодруулбал, 6 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн нутагт болсон уралдааны үеэр унаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ энджээ.

Тус аймагт өнгөрсөн тавдугаар сард болсон Жавхлант шарга уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан бөгөөд бүгд хөнгөн гэмтэл авсан байна.

Баяр наадам, морин уралдааны цаг эхэлсэнтэй холбоотойгоор хурдан морь сонирхогч, уяачдыг аливаа сунгаа, үсэргээ, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэв. 

 


Холбоотой мэдээ