ЭЕШ англи хэлний шалгалтаар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-23 15:21:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, нийслэлийн хэмжээнд нийт 22 шалгалтын төвд зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд ЭЕШ өгөхөөр 15700 хүүхэд бүртгүүлсэн байна. Шалгалтын эхний өдөр хуваарийн дагуу Монголын түүх, Англи хэлний хичээлийн шалгалт зохион байгуулна.

Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалт англи хэлний хичээлийн шалгалтаар үргэлжилж байна.

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ Иргэний үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бүртгэлийн хуудас, Суудлын хуваарь зэрэг баримт бичгийг бүрдүүлэн авчрах шаардлагатай.

Суралцагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой бөгөөд шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Холбоотой мэдээ