Эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр АШУҮИС-тай гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-20 16:34:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, ЭМГ-аас аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор АШУҮИС-тай гэрээ байгуулав.

АШУҮИС-ийн 80 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойгоо угтан тус сургуулийн эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндагваар ахлуулсан эрдэмтэн багш нарын баг Дундговь аймагт ажиллаж, “Хамтын ажиллагаа-Төгсөлтийн дараах тасралтгүй сургалт” үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар ийнхүү гэрээ байгууллаа.

Төгсгөлтийн дараах тасралтгүй сургалтын хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн төлөвшил”, “Эх хэлээ эмтлэхгүй, эвгүйтүүлэхгүй, эрлийзжүүлэхгүй юмсан”, “Тархи ба суралцахуй”, “Бидний амьдрал-бидний сэтгэлгээ”, “Ковид-19 дүгнэлт сургамж”, “Чихрийн шижин өвчний эрт үеийн илрүүлэг, хүндрэлийн оношилгоо, эмчилгээ”, “Эмийн чанар аюулгүй байдал”, “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбарын 200 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагджээ. 








Холбоотой мэдээ