Үүрийн гол үерийн түвшнийг давж үерлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн голын усны түвшин 25 см-ээр үерийн түвшинг давж үерлэж байна.
Мөн Бүгсий, Шишгэд голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр ахиу, Сэлэнгэ, Идэр, Дэлгэрмөрөн зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байна. Эрчимшил ихтэй аадар бороо орж байгаа тул иргэд, малчид тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хөвсгөл аймгийн нутгаар
маргааш нутгийн зүүн, 14-нд хойд хэсгээр
бага зэргийн бороо орно. Салхи 11-нд
хойноос, бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур
ширүүснэ. 12-ноос дулаарч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус,
өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус
дулаан байх бол, 10-11-нд шилжих шөнө нийт нутгаар сэрүүн, хөрсөн дээр цочир
хүйтрэх төлөвтэй байгаа аж.