“Шэньжөү-14” хөлгийн сансрын нисэгчид сансрын станцын үндсэн модуль руу нэвтэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын гурван сансрын нисэгч “Шэньжөү-14” хөлгөөр
улсынхаа сансрын станцын “Тяньхэ” үндсэн модульд ням гарагт нэвтэрсэн талаар
тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн газар мэдээлжээ.
“Шэньжөү-14” тойрог
замын станц руу автоматаар хурдан ойртох ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж, “Тяньхэ”
модулийн бүрдэлд залгагдсаны дараа “Тяньжөү-3”, “Тяньжөү-4” ачаа тээврийн
хөлөг, “Шэньжөү-14” багийнхан тойрог замын капсул руу нэвтэрсэн байна.
Тодруулбал, хэд
хэдэн бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа сансрын нисэгч Чэнь Дун “Тяньхэ” үндсэн
модулийн хаалгыг нээж, Бээжингийн цагаар 20:50 цаг гэхэд Чэнь Дун, Лю Ян, Цай
Сюйжэ нар нэг нэгээрээ оржээ.
Сансрын жолоодлогот нислэгийн газрын мэдээлснээр, гурван сансрын
нисэгч холбогдох ажил үүргээ төлөвлөсний дагуу гүйцэтгэх ажээ.