Өрхийн сарын дундаж орлого 7.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-24 14:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ҮСХ-ноос мэдээлснээр энэ оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 335.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин өмнөх улирлаас 142.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн өрхийн сарын дундаж нийт зарлага 276.7 мянган төгрөгөөр мөн нэмэгджээ. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэнээс үүдсэн өрхийн орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй дүйцэж байгааг харуулж байгаа аж



Улсын хэмжээнд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 9.4 нэгж хувиар нэмэгджээ. 




Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл:

  • Оны 1 дүгээр улиралд 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх өмнөх оны мөн үеэс 12.9 мянгаар буурчээ.
  • 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 19.6 мянгаар,
  • 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 31.2 мянгаар,
  • 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 12.1 мянгаар,
  • 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 3.8 мянгаар тус тус буурчээ.
  • Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 13.4 мянгаар,
  • 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 42.5 мянгаар,
  • 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 52.8 мянгаар тус тус нэмэгдсэн байна.



Өрхийн сарын орлого  өмнөх улирлаас 142.9 мянган төгрөгөөр нэмэгджээ.




Өрхийн орлого, зарлагын судалгааны 2022 оны 1 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 276.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 209.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнээс харахад бараа бүтээгдхүүний үнэ өссөнөөс шалтгаалан өрхийн зарлага нэмэгджээ. Өрхийн  орлого нэмэгдсэн ч амжиргаанд огт нөлөөлөхгүй байна.

Иргэдийн зүгээс өрхийн орлого өссөн гэх мэдээллийг үгүйсгэгхгүй ч гэлээ хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн нь амжиргаанд орлогоос илүү зарлага мэдрэгдэж байна гэдгийг хэлжээ.


 

Холбоотой мэдээ