БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-12 09:09:28

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжиж байгаа талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.


Өнөө өглөө Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Пёньян хотод “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрсэн байна.


Үүнтэй холбоотойгоор удирдагч Ким Жөн Уны оролцсон эрх баригч намын Улс төрийн товчооны хуралдаанаар халдварын тархалтыг хяналтад авах өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд шилжихээр шийдвэрлэжээ.


БНАСАУ улс орондоо “COVID-19” халдвар илэрсэн талаар албан ёсоор анх удаагаа мэдээлж байгаа нь энэ юм.

Холбоотой мэдээ