Ирэх 7 хоногт "Цахим Өвөрхангай" аян өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-05 13:46:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E Mongolia” академи, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд “Цахим Өвөрхангай” аяныг зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд E Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийг орон нутагт сурталчлан таниулах, энэхүү үйлчилгээг хэрхэн авах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хийнэ.

Мөн иргэдэд болон төрийн албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторуудад мэдээллийн технологи ашиглах ур чадварын сургалтуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 100 нэр төрлийн олон шатлалт үйлчилгээг “E Mongolia” цахим системд нэвтрүүлэх аж. 

Холбоотой мэдээ