Азийн хүн амын 50 гаруй хувь нь нийгмийн халамж авдаггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-02 15:01:57

ШИНЭ-ДЕЛИ. /thehimalayantimes/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ гишүүн, хөгжиж буй орнуудын дийлэнх нь шинэчлэл хийж, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрийг өргөжүүлж байгаа билээ. Бангладеш, Камбож, Индонез, Киргиз, Монгол, Балба, Пакистан, Узбекистан, Вьетнам зэрэг орнуудад нийгмийн хамгааллын стратегийг хөгжүүлсэн байна.

Гэвч нэн ядуу иргэдийг чиглэсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн ихэнх нь үр дүн хангалтгүй байдаг.

АХБ-ны Нийгмийн хамгаалал үзүүлэлтүүдийн шинэ мэдээллээс үзвэл Азийн бүс нутгийн нийт хүн амын 50 гаруй хувь нь нийгмийн халамж авдаггүй байна.

Ингэснээр тэдгээр хүмүүс нас өндөр гарахаар тэтгэвэр байхгүй. Эрүүл мэндийн даатгалгүй учир өвчин тусах вий гэсэн айдастай байхын зэрэгцээ ажилгүйдлийн даатгал байхгүй учир ажилгүй болсон үедээ ямар ч орлогогүй болдог ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ