“Тэрбум мод” хөдөлгөөний сургагч багш бэлтгэхэд ТББ-уудтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-29 14:22:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-тай “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сургагч багш бэлтгэн гаргах талаар хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, ойн нөөцийг нөхөн сэргээх үүднээс МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудаас үндэсний сургагч багшаар бэлтгэх, мөн гишүүн ТББ-уудын мод үржүүлгийн газруудын ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ТББ-ыг дэмжин сурталчилж хамтран ажиллах юм. Хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МБОИЗ-ийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.




Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадавхжуулах замаар оролцоог хангаж, хамтран ажиллана. МБОИЗ нь улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аймаг, нийслэл, дүүргийн 200 шахам ТББ-ыг нэг дор нэгтгэсэн шүхэр байгууллага юм. 

Холбоотой мэдээ