"XIII зуун" үзэсгэлэнд орон нутгийн түүх, соёлын хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-21 08:39:40

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Соёл Урлагийн газраас зарласан "Соёл урлагаа дээдлэн дэмжицгээе" аяны хүрээнд аймгийн Музей, сургалт судалгааны төв /МССТ/-өөс "Музейтэй Дорноговь" аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж сарын хугацаатай зохион байгуулж байна.

Аяны нээлтийг "XIII зуун" үзэсгэлэнгээр дөрөвдүгээр сарын 20-нд олны хүртээл болгов.

Үзэсгэлэнд МССТ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хааны Хангал эхт цагаан туг, Даланжаргалан сумын Нартын хаднаас олдсон хатмал шарил, музейн хосгүй үнэт үзмэр буюу дагалдуулж тавьсан өвөл, зуны гурван дээл болон бусад үнэт үзмэрүүдээ дэлгэн толилууллаа.

Үзэсгэлэн аяны хугацааг дуустал гарах бөгөөд орон нутгийн түүх, соёлын хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг сонирхон үзэхийг хүүхэд залуус, иргэдэд уриалж байна.
Холбоотой мэдээ