Гадаадын зорчигчдын тоо 3.6 дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны I улиралд гадаадын 14.5 мянган хүн орж иржээ. ҮСХ-ны мэдээллээр дээрх тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 мянгаар буюу 3.6 дахин нэмэгджээ. Харин өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 24.7 (63 хувиар) мянгаар буурсан байна. Тэдний 80.5 хувь нь 30 хүртэл хоног, 3.5 хувь нь 30-аас 90 хүртэл хоног, 16 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Улсын хилээр орсон зорчигчдын:
- 16 хувь нь Гашуун сухайт,
- 10.3 хувь нь Замын-Yүд,
- 9.5 хувь нь Алтанбулаг,
- 9.3 хувь нь Булган,
- 6 хувь нь Ханги,
- 49 хувь
нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон нийт зорчигчийн 60.3 (80.6 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 14.5 (19.4 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 15.3 (25.1 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 47.5 (74.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 3291 (5.2 хувь) нь хүүхэд байна. Тэдний 55.4 (87.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 961 (1.5 хувь) нь 30-аас 90 хүртэл хоног, 7 (11 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна.