ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-07 06:12:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сургалт, семинар болно.

11.00 цагт Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд тус номын сангийн “ACIP” төслийн Ерөнхий зохицуулагч, доктор Бямбадоржийн Сайнбилэгийн "Дээд Авидхарма " бүтээлийн нээлт болно.

11.00 цагт Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШУЯ-ны гадна хэвлэлийн хурал хийнэ.

15.30 цагт УДБЭТ-т хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийн  хэвлэлийн хурал болно. Утас: 97002707


Төрийн ордонд

9.00 цагт “Монголын эдийн засгийн чуулган-2022” эхэлнэ.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ