“Twitter” жиргээг засварладаг тохиргоог бий болгохоор ажиллаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /BBC/. “Twitter” нийгмийн сүлжээний компани хэрэглэгчдэд жиргээгээ нийтэлснийхээ дараа
засварладаг боломжийг олгох тохиргоог гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Тус компанийн удирдах зөвлөлийн шинэ гишүүн, “Tesla” компанийн тэргүүн Илон Маск “Twitter”-ийн дагагчдаасаа ийм тохиргоо хэрэгтэй эсэх
талаар санал асуулга явуулсны дараа дээрх мэдэгдэл гарсан байна.
“Twitter”-ийн
зарим хэрэглэгчийн хувьд ийм тохиргоог нэвтрүүлэхийг удаан хугацааны турш
уриалсаар ирсэнтэй зэрэгцэн үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санаа зовниж
буйгаа ч мөн олон нийт илэрхийлсээр иржээ. Тус компани жиргээгээ
засварладаг тохиргоог ойрын саруудад туршиж эхэлнэ гэж мэдээлжээ.
Нийгмийн сүлжээний
компанийн олон нийттэй харилцах багийн жиргээнд, “Одоо хүн бүр л энэ талаар асуух болоод байна ... тийм ээ, бид өнгөрсөн жилээс хойш засварлах функц дээр ажиллаж байна”
хэмээгээд, санал асуулгаас санаа аваагүй
гэдгээ мөн онцолсон байна.