Цар тахлын улмаас зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-03-31 11:29:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн бизнес регистрийн санд 2387 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна.

Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа 1301, үйл ажиллагаа эхлээгүй 388, түр зогсоосон 556 аж ахуйн нэгж байна. Харин үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон 142 аж ахуйн нэгж байгууллага байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 2017 оноос хойш 450-аар нэмэгджээ. Гэхдээ бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь сүүлийн дөрвөн жил нэмэгдсэн байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдлын улмаас дийлэнх нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадаагүй, ажиллах хүчний хомсдолоос болж үйл ажиллагаагаа зогсоосон байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ