БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-29 18:12:48

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байна. 


Тус улсын холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, нэг өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо өчигдөр буюу 28-ны өдөр 187 мянга болон буурсан байна. Өнгөрөгч 23-ны өдөр халдварын тохиолдлын тоо 490 мянга, 21-ны өдөр 209 мянгад хүрч байсан юм.


Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт халдварын 56.3 хувийг "ВА.2" хувилбар эзлэж байсан буюу халдварын голлох хувилбар болоод байжээ. 

Холбоотой мэдээ