Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 эмний гурвыг нь Иранд үйлдвэрлэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-07-28 15:54:37

ТЕГЕРАН. /IRNA/. Дэлхий дээр хамгийн үнэтэйд тооцогддог 10 эмийн жагсаалтад ордог, моноклонал эсрэг бие агуулсан гурван төрлийн эмийг Иранд үйлдвэрлэдэг гэж тус улсын Хоол хүнс, эмийн удирдлагын газрын дарга Расоул Динарванд мэдэгдэв.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй эмүүд био технологиор үйлдвэрлэдэг моноклонал эсрэг биет агуулсан байдаг бөгөөд тэдгээрийг хийдэг технологи нь хэдэн арван сая доллароор үнэлэгддэг гэж тэрбээр хэллээ.

Мөн тэрбээр, хавдрыг эмчлэх зориулалттай ритуксимаб, цетуксимаб, бевацизумаб агуулсан эмнүүдийн тухай дурдаад, ритуксимаб, цетуксимаб нь Ираны зах зээлд байдаг, харин бевацизумаб удахгүй орж ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна Иранд үйлдвэрлэдэг эмүүд гадаадын эмнүүдээс 0-50 хувиар хямд байдгийг онцолсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ