"Газар хөдлөлтийн аюулыг таниулах аян" хоёр хоног өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-22 22:26:28

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас "Газар хөдлөлтийн аюулыг таниулах аян"-ны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх журам”, 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва, пүрэв гарагт зохион байгуулдаг.

Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд дарга Ц.Лувсанжамц иргэд олон нийтэд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд идэвхтэй хамрагдахыг уриалсан юм.

Холбоотой мэдээ