Гэмт хэргийн илрүүлэлт 22 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-16 14:35:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар өнгөрсөн сард гэмт хэргийн шинжтэй 119, зөрчлийн шинжтэй 400 гомдол мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 466 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Нийт хүлээн авсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 мэдээллээр буюу 4.9 хувиар өсжээ. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол 10.5 хувиар, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн гомдол мэдээлэл 0.7 хувиар тус тус буурсан байна.

Тухайн сард аймгийн хэмжээнд 68 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 78.9 хувь буюу 30 хэргээр өссөн үзүүлэлт аж. Үүний 50 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг байсан ба 11 гэмт хэргийг илрүүлжээ. Гэмт хэргийн илрүүлэлт 22 хувьтай. Оны эхний 2 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 78 хувь нь хөнгөн, 22 хувь нь хүнд хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 17 хүн гэмтэж осолдсон. Хохирсон 64 иргэн байна. Мөн төр, ард иргэдэд 119.7 сая төгрөгийн хохирол учирснаас 19.8 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх нь Өлгий суманд үйлдэгдсэн бөгөөд нийт 35 тохиолдол гарч, өнгөрсөн оны мөн үеэс 94.4 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээ