Мотоциклтэй явсан 2 иргэн сураггүй болжээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-10 10:02:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Улаагчийн-Өвөр гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т мотоциклээр зорчиж явсан 2 хүн сураггүй болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй харанхуй болсон тул түр зогсоосон байна. Өглөөний 9.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.


Холбоотой мэдээ